Нүүр
Narrow screen resolution Wide screen resolution default color green color orange color

“Хүнсний аюулгүй байдлын жил”-ийн хүрээнд 2008 оны эхний хагас жилд хийсэн ажлаа УМХГ дүгнэлээ.
Friday, 2008 оны 07 сарын 18

Монгол улсын Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбогдуулан Улсын мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2008 оны эхний хагас жилд õèéñýí ажлàà ÓÌÕà ä¿ãíýëýý. Монгол улсын Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарласнаар төр, засгийн бүх түвшинд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарал хандуулж, тодорхой зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна. Манай байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, борлуулах хүртэлх бүх шат дамжлагад төрийн нэрийн өмнөөс мэргэжлийн хяналт шалгалт хийх, энэ чиглэлээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнд шаардлага тавьж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх, хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулан шийдвэрлүүлэх чиг үүргийг гүйцэтгэж ирлээ.

Дэлгэрэнгүй...
 
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Monday, 2008 оны 06 сарын 30
Огноо: 2008.06.30
Тендер шалгаруулалтын нэр: УМХГ-ын хилийн болон орон нутгийн лабораторийн техник, тоног төхөөрөмж, байцаагчдын зөөврийн багаж хэрэгсэл нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТ/08/04                                  

Улсын мэргэжлийн хяналтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос /лабораторийн болон зөөврийн багаж тоног төхөөрмж/-ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй...
 
Шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах талаар
Tuesday, 2008 оны 06 сарын 24
Өнөө үед шингэрүүлсэн шатдаг хий нь тэсэрч дэлбэрэх аюултай бодис гэхээсээ илүүтэйгээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй болоод эдийн засгийн үр ашигтай, эрчим хүчний шинэ эх үүсвэр болж улмаар манай улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийг барилга, эрчим хүч, төмөрлөг, ахуйн болон автотээврийн хэрэгсэл, эмийн үйлдвэр, гэрэлтүүлэг чимэглэл гэх мэт төрөл бүрийн салбарт өргөнөөр ашиглаж эхлээд 10 гаруй жил болж байна.
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 13 - 46

Товч мэдээ

Эмийн үндэсний бодлогын болон эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд шалгах УИХ-ын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэгсийн бүрэлдэхүүнд салбарын хяналтын улсын байцаагчид ажиллаж, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хяналт шалгалтыг хийж эхлээд байна.

 

Товч мэдээ

Музейн сан хөмрөгийн улсын үзлэг, тооллогыг БСШУЯ-тай хамтран зохион байгуулж, бүх аймгийн музейг хамруулж дуусгалаа. 1996 онд хийсэн үзлэгээс хойш Хэнтий аймгийн музейгээс 3, Дорнод аймгийн музейгээс 11 ширхэг үзмэр алдагдсан, Дорнод аймгийн музейгээс 155, Сүхбаатар аймгийн музейгээс 7 ширхэг үзмэр дутсан, Хэнтий аймгийн музейн эрхлэгч 9 ширхэг хүрэл хутгыг бусдад дур мэдэн шилжүүлсэн, түүх соёлын үнэт зүйлийн бүртгэлийн дугаар өөрчлөгдсөн зэрэг зөрчил дутагдлыг илрүүлж зөрчлийн шинж чанараас хамааруулан хууль хяналтын байгууллагад шилжүүлэн болон хуулийн хүрээнд бусад арга хэмжээг авч байна. Үзлэг, шалгалтын үр дүнд хууль бусаар гадаадад гарсан, алдагдсан түүх соёлын үнэт зүйл илэрч, бүртгэл мэдээллийн үнэн зөв, баталгаажсан сан бүрдэх болно.

 

Товч мэдээ

Эмийн үндэсний бодлогын болон эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд шалгах УИХ-ын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэгсийн бүрэлдэхүүнд салбарын хяналтын улсын байцаагчид ажиллаж, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хяналт шалгалтыг хийж эхлээд байна.