|
Хөлдөөсөн чоно дугуйнд нуусаныг улсын байцаагч илрүүллээ |
|
Мягмар, 2010 оны 02 сарын 09 |
|
Энэ он гарсаар иргэд хууль бусаар, эрх бүхий байгууллагын
зөвшөөрөлгүйгээр агнасан ан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг улсын
хилээр нэвтрүүлэхийг завдах нь ихсэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн мягмар
гаригт Замын-Үүд боомтоор 94-24 УБА улсын дугаартай камаз маркын автомашинд
хяналт шалгалт хийхэд дугуйнд хөлдөөсөн чоно байсаныг Замын-Үүд боомт дэх Хилийн мэргэжлийн
хяналтын албаны Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Х.Нямбаяр илрүүлсэн
байна. Нийт 16 ширхэг дугуй байгаа
бөгөөд нэг дугуйнд 3 ширхэг хөлдөөсөн чоно нууж, хил нэвтрэхийг завдсан байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
БогдХан уулын Дархан цаазат газарт хийсэн шалгалтын дүнгийн тухай |
|
Баасан, 2010 оны 02 сарын 05 |
|
МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Я.Содбаатарын
баталсан удирдамжийн дагуу БогдХан уулын Дархан цаазат газрын /цаашид БХУДЦГ
гэх/ хязгаарлалтын бүсэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд газар олгосон
байдал, байгаль орчны багц хууль, барилга хот байгуулалтын хууль тогтоомжийн
хэрэгжилтэнд шалгалт хийлээ. Шалгалтын зорилго нь УМХГ-ын 2007 онд хийсэн
шалгалтын үр дүнд гүйцэтгэлийн шалгалт хийх, илэрсэн зөрчилд холбогдох арга
хэмжээг авах, дүнг МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн цаашид авах
арга хэмжээний талаар холбогдох газарт дүгнэлт хүргүүлэхэд оршино.
БХУДЦГ-ын Түргэн, Жаргалант, Нүхт, Богино, Зайсан,
Багатэнгэр, Залаат, Хүрхрээ, Чулуут, Бумбат, Төрхурах, Шажинхурах зэрэг амуудад
газар ашиглалтын байдлыг газар дээр нь үзэж шалгалт хийлээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Сэрэмжлүүлэг-Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээс сэрэмжлэх тухай |
|
Лхагва, 2010 оны 02 сарын 03 |
|
Дэлхийн
зах зээлд эдийн засгийн хямрал гүнзгийрч байгаатай холбоотой бараа бүтээгдэхүүний
борлуулалт буурч, худалдааны газруудад хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл нөөц
ихээр хуримтлагдсан, чанарын шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүнээ үнэ
хямдруулан зарж борлуулах, зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй,
хуурамч бүтээгдэхүүн худалдаалах явдал хяналт шалгалтаар удаа дараа илэрч
байна.
Манай
оронд үүсээд байгаа санхүү эдийн засгийн өнөөгийн байдал, томуугийн H1N1 вирусын
халдвар тархсан болон сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд,
худалдан авагч Та бүхэндээ дараах зүйлийг сэрэмжлүүлж байна. Үүнд:
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Сурагчдын дунд гарсан хоолны хордлогын шинжилгээний дүн урьдчилсан байдлаар гарлаа. |
|
Мягмар, 2010 оны 02 сарын 02 |
|
Өчигдөр
Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн
сурагчдын дунд гарсан хоолны хордлогын шинжилгээний урьдчилсан дүнг
МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газрын дарга
Д.Оюунчимэг, НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн болон ХӨСҮТ-ийн дэд захирал Г.Сүрэнханд
нар мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
Тус
сургуулийн цайны газраас авсан дээжнээс лабораторийн шинжилгээгээр хавчуургатай
мантуу, хуурсан мах, будаатай хуурга, луувангийн салат, цэвэршүүлсэн уснаас гэдэсний бүлгийн эмгэг
төрөгч илэрсэн байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 14 - 279 |